GNC брэндийн албан ёсны борлуулагч

      Үйлчилгээний нөхцөл

GNC.MN дэлгүүрийн үйлчлүүлэгчид нь дор дурдсан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна.

Үйлчлүүлэгчийн бүртгэл
GNC.MN сайтад үйлчлүүлэгч болж бүртгүүлэхийн тулд үйлчүүлэгч насанд (18 нас) хүрсэн байна.
Насанд хүрээгүй хүүхдүүд өөрийн эцэг эх, асран хүмүүжүүлэгчийн хамтаар тус дэлгүүрээр үйлчлүүлнэ.
Үйлчлүүлэгчид бүртгүүлэхдээ:

  • Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах
  • Хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэл дэх мэдээллээ цаг алдалгүй засварлах үүргийг хүлээнэ.

Захиалга хүлээн авалт
Барааны захиалгыг:

  • www.GNC.MN вэб сайтаар дамжуулан онлайнаар
  • 9901-5025 дугаарын утсуудаар

Төлбөр тооцоо
GNC.MN нь захиалгын төлбөрийг дараахь хэлбэрүүдээр хүлээн авна:

  • Онлайнаар (Visa, MasterCard, Discover, Amex, Diners, JCB)
    Захиалагч вэб сайтаар захиалга өгөх явцдаа төлбөрийг төлнө.
  • Дансаар гүйлгээ хийх
  • Зарим төлбөрийн хэрэгслийн хувьд захиалагч нь бараа үйлчилгээний захиалгын үндсэн төлбөр дээр нэмж гүйлгээний шимтгэл төлнө. Энэ шимтгэл нь банкны гүйлгээний шимтгэл болно.

Бараа хүргэлт
1. Монгол Улсын гурван хот 21 аймаг бүх сумдуудад хүргэлт хийгдэнэ.
2. Үйлчлүүлэгчийн захиалга ажлын 1-5 хоногт хүргэгдэх ба бараа хугацаандаа хүргэгдээгүй тохиолдолд  тухайн захиалгыг хугацаа алдалгүй үнэ төлбөргүйгээр хүргэж өгнө.
3. Захиалсан хугацаанд хаягаар хүргэхэд хүлээн авагч байхгүй байсан тохиолдолд хүргэлтэнд тооцох ба дахин хүргэлтийн төлбөрийг захиалагчаас гаргуулан авна.
5. Бараа хүргэлтийн төлбөр Монгол Шуудангийн хүргэлтийн төлбөрийн хэмжээгээр явна.

Захиалгын буцаалт
1. GNC.MN нь захиалга өгөгдсөнөөс хойш дараахь нөхцлүүдэд захиалгыг буцаах хүсэлтийг хүлээн авна.
2. Үйлчлүүлэгч нь захиалгаа бүрэн болон хэсэгчлэн буцаасан тохиолдолд төлсөн төлбөрийн 25% алданги тооцох бөгөөд буцаалтын хүргэлтийн төлбөрийг үйлчлүүлэгчид бүрэн хариуцна. Төлбөр буцаахад банкны үйлчилгээний төлбөрийг үндсэн дүнгээс суутган авна. Энэ нь GNC.MN-ий шимтгэл биш гэдгийг анхаарна уу.

Барааны чанарын баталгаа
1. GNC.MN нь GNC брэндийн албан ёсны онцгой эрхт дистрибютор G-UNIT ХХК -ийн өмч бөгөөд бүх бүтээгдэхүүнээ GNC корпорацийн АНУ-ын Питсбүрг хот дахь агуулахаас шууд авч нийлүүлдэг. GNC брэндийн бүх бараа бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын мэргэжлийн хяналтын лаборториор шинжлэгдэн Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн.

Өмч эзэмшигчийн эрх
1. GNC.MN сайт дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, хэрэглээний программ хангамж, зураг, график, видео, үсгийн шрифт, хөгжим, дуу авиа болон бусад материалууд, барааны тэмдэгт, нэр нь зохиогчийн эрхийн болон бусад хуулиар хамгаалагдсан.
2. Сайтад зочлогч этгээд сайтын агуулгыг (content) бүхэлд нь болон зарим хэсгийг өөрчлөх, устгах, хуулбарлах, нийтлэх, бусдад дамжуулах, худалдаалах, бизнесийн зорилгоор ашиглах эрхгүй.

Халдашгүй байдал
Компани хэрэглэгчид болон гишүүдийнхээ халдашгүй байдлыг эн тэргүүнд чухалчлан үзнэ.

Сайт ашиглах эрхийг хаах
GNC.MN сайтыг хууль бусаар ашигласан, үйлчилгээний нөхцлийг зөрчсөн, сайтын үйл ажиллагаанд хохирол учруулсан гэж үзвэл тухайн этгээдийн сайтыг ашиглах эрхийг хаана.

Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт
1. Үйлчилгээний нөхцлийг GNC.MN хэдийд ч өөрчлөх эрхтэй.
2. Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлтийн тухай мэдээллийг гишүүддээ имэйлээр мэдэгдэнэ.

 

2009-05-26 20:51:15 Уншсан 11835 Хэвлэх