WWW.GNC.MN ВЭБСАЙТЫН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
  1. Ерөнхий заалт
 
    1. WWW.GNC.MN нь GNC ХХК-ий интернет худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журмаар уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
    2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
    3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд GNC ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/хамтран хяналт тавина.

2. Вэбсайт түүний үйл ажиллагаа
 
    1. WWW.GNC.MN вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн, зөвхөн интернетээр худалдаа явуулах зорилготой байна.
    2. GNC болон gnc.mn худалдааны тэмдэгтүүд нь GNC ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
    3. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
    4. Энэхүү журмын бүх нөхцлийг вэбсайтанд тусгасан байна.
    5. Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэж байна.
    6. Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал зэргийг бүрэн хариуцна.
    7. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  3. Вэбсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл
 
    1. Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
    2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
    3. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхдээ оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
    4. Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
    5. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
    6. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
    7. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
    8. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, мөн 2 ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний гүшиинчлэлийн эрхийг хаана.
  4. Интернет худалдаа
 
    1. WWW.GNC.MN вэбсайт интернетээр дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
      1. Vitamins & Minerals
      2. Sports nutrition
      3. Diet & Energy
      4. Body care
      5. Хөнгөлөлтийн карт (Gold card 20%)
  11. Хүргэлт
 
    1. Бүх бараа бүтээгдэхүүнийг хүргэгч нярав хүргэнэ.
    2. Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.
    3. Хүргэлт хот дотор 3 хоног, хөдөө орон нутагт 3-10 хоногт багтан хийгдэнэ.
    4. Хүргэлт өдөр бүр 09.00 - 18.00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 18.00 - аас хойш захиалсан бол маргааш өглөө нь хүргэж өгнө.
    5. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
    6. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна.
  12. Үнэ, төлбөр тооцоо
 
    1. Вэбсайтад байрласан барааны үнэ банкны хураамж, үйлчилгээний ашиг нэмэгдсэн үнэ байна.
    2. Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнийг дараах байдлаар тогтооно.
      • Хувь нийлүүлэгчийн бараа - үндсэн үнэ дээр интернет худалдааны хураамж, банкны онлайн гүйлгээний шимтгэл, хувь нийлүүлэгчийн үнэ дээр татвар тус тус нэмэгдэнэ.
      • Байгууллагын нийлүүлэгчийн бараа - үндсэн үнэ дээр интернет худалдааны хураамж, банкны онлайн гүйлгээний шимтгэл нэмэгдэнэ.
      • Дараа төлбөртийн утасны төлбөр хийх – тухайн сарын төлбөр гарсан үнийн дүн дээр ямар нэг нэмэгдэлгүйгээр төлнө.
    3. Хүргэлттэй бараа буюу биет барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал тус тус нэмэгдэн төлбөл зохих мөнгөн дүн гарна.
    4. Худалдан авагч төлбөрөө Худалдаа Хөгжлийн банк болон Олон улсын мастер виза картуудаар хийх боломжтой.
  13. Урамшуулал ба хямдрал
 
    1. Вэбсайт нь дараах тогтмол урамшууллыг хэрэглэгчиддээ олгодог байна. Үүнд:
      • А. Төрсөн өдрийн цэцэг, баглаа – Хэрэв тухайн бараа хэн нэгний төрсөн өдөрт зориулагдсан бол барааны нийт өртөгөөс хамааран цэцэг болон баглааг худалдан авагчид урамшуулал болгон бэлэглэнэ.
      • Б. Шилдэг худалдан авагч - Улирал бүрийн 1 шилдэг худалдан авагчийг шалгаруулна. Шилдэг хэрэглэгчид өгөх шагналыг тухай бүр шинэчилж болно.
      • В. Хэрэглэгч 100.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийвэл барааг хот дотор үнэгүй хүргэж өгнө.
    2. Вэбсайт нь улиралын чанартай урамшууллууд зарладаг байх ба Мобикомын бараа бүтээгдэхүүний урамшууллууд байнга зэрэг зарлагддаг байна.
  14. Вэбсайтын цагийн хуваарь
 
      1. Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
      2. Вэбоператор: Даваа-Баасан: 09.00-18.00цаг, Бямба, Ням: амарна
  15. Баримтжуулалт
 
      1. Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
      2. Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.
      3. Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.
  16. Бусад заалт
 
      1. Нийлүүлэгч болон зарах бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг менежер бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг захирлуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ.
      2. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
      3. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
      4. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн XX-XX-XX утсаар вэб оператортой холбогдон хийж болно.