GNC брэндийн албан ёсны борлуулагч

      GNC-ийн тухай

1935 on,Дэвид Шакариан өөрийн мөрөөдөл болсон жижиг хүнсний дэлгүүрээ Лакзоом нэртэйгээр Пэнсилван мужийн Питсбург хотын төвд нээжээ.Түүний дэлгүүр нь иогурт,зөгийн бал,төрөл бүрийн тариа будааны үр зэрэг эрүүл, цэвэр байгалийн гаралтай  хүнс худалддаг байжээ.Эдгээр эрүүл хүнсийг хальт хараад өнгөрөх хэн боловч Дэвид Шакарианы дэлгүүрээр зочилж байсан боловч түүний эхний өдрүүдийн орлого 35$-с хэтрэхгүй байсан тул тэрээр орлогоо нэмэгдүүлэхийн тулд 6 сарын дараа 2 дахь дэлгүүрээ нээлээ.

1936 oнд болсон үерийн улмаас Шакарианы 2 дэлгүүр хоёулаа үерт автаж маш ихээр хохирол амссан боловч тэрээр уйгагүй хөдөлмөрлөснөөр 5жилийн дотор дахин 6 дэлгүүрийг Питсбург хотод нээж чаджээ.1960-аад оны үеэс маш их зүйлс өөрчлөгдөж хүмүүс байгалийн натурал хүнс, эрүүл хүнс тэжээл хэрэглэхийг чухалчлах боллоо.

Ийнхүү нийгмийн хэрэгцээ шаардлагаар Шакариан өөрийн дэлгүүрүүдээ өөр бусад мужуудад нээн ажиллуулах болсон тэр цаг үеэс тэрээр дэлгүүрийнхээ нэрийг өөрчлөн GENERAL NUTRITION CENTER (GNC)гэж нэрлэх болжээ.Дэлгүүрийн тоо зогсолтгүй нэмэгдсээр GNC өөрөө витамин минералууд,хоол тэжээл тэр бүү хэл гоо сайхны бүтээгдхүүнүүд үйлдвэрлэдэг болжээ.1980-иад оны эхэн үе гэхэд GNC-н дэлгүүрийн тоо 1000 хол давжээ.
1984онд үндэслэн байгуулагчаа алдсан хэдий ч GNC  Шакарианы мөрөөдлийг улам өргөжүүлэн тууштай үргэлжлүүлж байв.GNC болон түүний удирдлага нь одоо болтол Питсбургдээ,Оригнал Лакзоом дэлгүүрээс холгүй 2хон блокын цаана байрлаж байна.

Өнөөдөр GNC  витамин минерал,ургамлын бэлдмэл,тусгай хоол тэжээл буюу спорт хоол тэжээл, энергийн болон тураах хоол тэжээл зэрэг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдхүүн  үйлдвэрлэн борлуулдаг дэлхийн хамгийн том брэнд болтлоо хөгжиж чаджээ. AНУ-д 6200 гаруй, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 62 оронд 1300 гаруй дэлгүүртэй болж чадсан нь GNC брэндийн цар хүрээ,хэмжээг тодорхойлохоос гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар баталгаатай брэнд болсныг харуулж байна.

Хоол тэжээл судлалын шинжлэх ухааны бүхий л ололтуудад тулгуурлан  бүтээгдхүүний хаяг шошгон дээр бүхий л орц агуулга нь үнэн зөв байх,бүтээгдхүүний чанар хүчин чадал,аюулгүй байдал баталгаатай  байх зэрэг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдхүүний үйлдвэрлэлд GNC өөрийн стандартийг бий болгож тогтоож чаджээ.

GNC компани нь энэ олон жил хөгжихдөө Living Well буюу амьдралыг эрүүл сайн сайхан болгохын төлөө л зорьж байлаа.GNC брэндийн дэлхийн хамгийн том, хамгийн шилдэг нь болж чадсан нууц нь үргэлж үйлчлүүлэгчдийнхээ амьдралыг сайн сайхан болгох үйлсэд үнэнчээр зүтгэж байсан явдал юм.Шинжлэх ухааны анхны судалгаа шинжилгээнээс эхлээд шинээр  бүтээгдхүүнийг үйлдвэрлэх савлах хүртэл бүхий л процессийг чанарын дээд зэргийн түвшинд явуулж дээд зэргийн чанарын  баталгаатай бүтээгдхүүн үйлдвэрлэдэг нь гол бахархал юм. Дээд зэргийн чанар,үйлчлүүлэгчиин сэтгэл ханамжид гол анхаарлаа төвлөрүүлж ажилдаг.GNC жил бүр сая, сая долларийг шинжлэх ухааны шинэ шинэ ололтуудыг ашиглан шинэ бүтээгдхүүн үйлдвэрлэх асуудалд зориулдаг бөгөөд аль болох хурдан хэрэглэгчиддээ хүргэхийг зорьдог.Эдгээр шинэ бүтээгдхүүн  хэрэглэгчийн гар дээр очихоос өмнө маш удаан хугацааны судалгаа шинжилгээний үр дүнд бий болдог.Олон арван том их сургуулийн эрдэм шинжилгээний ажилчид,эмч нар,хоол тэжээл судлаачид зэрэг олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд эдгээр бүтээгдхүүнүүд бий болдог ба эмнэлгийн судалгааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн өшөө илүү үр дүнтэй нөлөөтэй байж болох хувилбарыг  олохоор тэд цаг нартай уралдан ажиллаж байна.GNC бол таны итгэж болох чанарын баталгаа.

GNC брэндийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибютор G-UNIT ХХК GNC брэндийн дэлгүүрүүд:

-Урт цагааны уулзвараас Улсын их дэлгүүр явах замын зүүн гар талд GNC  Store 1

-Гурван Гал худалдааны төвийнт 1р давхарт GNC  Store 2

-Улаанбаатар их дэлгүүр -1 давхарт GNC  Store 3

 

2010-08-04 00:38:20 Уншсан 14685 Хэвлэх